Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах журам шинэчлэгджээ. Хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр журамд өөрчлөлт оруулсан байна. Өмнөх журмаар есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүхийг зөвшөөрдөг байсан.
Монголд ургадаг жижигхэн боргоцой самар нь аминдэм болон эрдэс бодисоор бусдаас арав дахин их, 10 гр самар нь микроэлемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг бөгөөд аминдэм А, В1, В2, В6, Д, В12, С, ислэг агуулдаг байна.
Самрын уурагт триптофан, лизин, изолейцин, валин, лизин, метионин, гистидин, пролин, серин, глицин, треонин, аланин, глутамины хүчил, аспарагины хүчил, фенилаланин, цистин, аргинин, тирозип зэрэг 19 амин хүчил агуулдаг. Эдгээрийн 70 хувь нь бие махбодид үл орлогдох, хэсэгчлэн орлогдох амин хүчил тул чанар сайтай уургийн тоонд багтана.