“Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой сурагчийн дүрэмт хувцасны үнэ өслөө” гэдэг гомдлын дагуу шалгаж эхэлжээ. “Монголын оёдлын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын гишүүн аж ахуйн нэгжүүд 2022 оны долдугаар сарын 18-ны өдрийн ТУЗ-ийн хурлаараа 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоосон байж болзошгүй зөрчил илэрсэн байна. Бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох зөрчлийн шинжтэй үйлдэлд нь зөрчлийн хэрэг нээжээ.