Монголын Ахмадын холбоо 5 жилд нэг удаа Үндэсний хэмжээний чуулганаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тохиож буй уг хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулах аж. Уг хурлаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн гишүүн орны бүсийн хэмжээнд 2021-2030 онд хэрэгжих Урт наслалтын хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэх аж. Түүнчлэн Монголын Ахмадын Холбоо ШУА-ийн Социологийн Хүрээлэнтэй хамтран ахмад настны асуудал, цаашид авах арга хэмжээний талаар судалгаагаа удахгүй танилцуулах гэнэ. Дашрамд, Монголын Ахмадын холбоо 91 жилийн ойгоо угтаж байна.