Энэ өвлийн улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөжээ. Энэ сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүд ажиллаж, эхлэх бөгөөд сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах ажлын хэсэг гарч, нийслэлийн хэмжээнд 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Энэ жилийн хувьд 31 тээврийн компанитай гэрээ байгуулж, 392,100 тонн сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан гэнэ. Түүнчлэн энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх орж байгаа тул дүүргийн 7691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах аж.