Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын хойд хэсэгт байрлах үерийн далан хогондоо дарагдаж, өмхий ногоон усаар дүүрчээ. Төмөр хашлага нь нурж унан, хүүхэд хөгшид хөл алдаж гэмтэж болзошгүй болжээ. Уг хэсгийг хариуцдаг 27 дугаар хорооны удирдлага энэ байдлыг анхааралдаа авна уу. Тус хорооны Засаг дарга Батдэлгэрийг ажлаа хийдэг гэж хэлэхэд бас хэцүү. Хоёр удаа тус хороогоор ороход Засаг даргынх нь өрөө байнга цоожтой угтаж байсан. Хорооны Засаг дарга гэдэг хотын өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн ая тухтай амьдрахад санаа тавьдаг баймаар. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт ажлын цагаараа өрөөндөө байдаг, ажлаа хийдэг Засаг дарга тун ховор байна. Үерийн далангийн ойр хавьд явсан хүмүүс өмхий үнэртээд Төв цэвэрлэх байгууламжаас ялгарахгүй болсныг хэлж байв. Тус дүүрэгт орчны бохирдол дээд цэгтээ хүрсэн. Энэ нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна.
Үерийн далангийн өнөөдрийн дүрх төрх