Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэг хүнсний ногоогоо хураажээ

Огноо
Унших
1 минут 14 секунд

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэг нь нийслэлийн тэргүүний байгууллагын нэг бөгөөд гадна талбайн тохижилтоо иж бүрэн шинэчилсэн юм. Тус цэцэрлэгийнхэн гадна талбайдаа хүүхдүүдэд зориулсан хүлэмж, нарийн ногоо үрслүүлэх талбар зэргийг шийдэж эрүүл, аюулгүй хүнсний ногоог багш, сурагчид хамтран тарьж жил бүрийн намар ургацаа хураадаг. Амтат чинжүү, өргөст хэмх гээд хүүхдийн эрүүл мэндэд тустай нарийн ногоо тариалж байна. 163 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд өчигдөр хүнсний ногоогоо хураалаа. Жи бүр ийн хүүхдүүдээр хүнсний ногоо хураалгаж амьдрах ухааны мэдлэг олгодог аж. Дашрамд сонирхуулахад тус цэцэрлэгийн гадна талбайн тохижилт 2021 оны есдүгээр сард бүрэн дууссан бөгөөд стандартад нийцсэн тоглоомын талбай, биеийн тамирын талбай, туршилт танин мэдэхүйн талбай, WPC хавтангаар сандал, тайз, зэргийг хийж гүйцэтгэсэн. Мөн эко ногоон орчин бүрдүүлж зам талбайг засварлаж шинэчилжээ.

Сайжруулсан түлшний цэгүүд энэ сарын 15-наас ажиллана
Сайжруулсан түлшний цэгүүд энэ сарын 15-наас ажиллана
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.