Монгол Улс болон АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй ирээдүйн манлайлагчдын хөтөлбөрийг (FLEX) Монгол Улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан. Энэхүү FLEX тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй суралцан, америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм. Тэтгэлгийн нэг болон хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэ оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.
АНУ-ын “FLEX” сурагч солилцооны хөтөлбөрийн 2023-2024 оны шалгаруулалт зарлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.