“Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлого”-ын хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр анги буюу 6 настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 4 дүгээр улирлаас эхэлж, өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89 хувь нь хамрагдсан байна.
Үүнээс зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.33 хувь, шүдний цоорол 94.60 хувь, харааны өөрчлөлт 20.52 хувьд тус тус илэрсэн ч дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц хангалтгүй байна гэж Боловсролын яамнаас дүгнэж байгаа аж.
Иймээс 21 аймгийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэгийг 2025 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр болсныг Болосвролын сайд П.Наранбаяр мэдээллээ.
0
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.