2022 оны 09-р сарын 13-ны 20 цагаас 09-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Туул голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.