Д.Сүхбаатарын талбайд 32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг улс даяар болох гэж байна. 21 аймагт зэрэг эхлэх уг номын баяраар “Хүүхдийн номын хүрээ”, "Үндэсний бичиг соёл, номын хүрээ"гэх зэрэг 10 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хамтатган болох гэнэ. Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоотой зохион байгуулах юм.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.