“Таван толгой түлш” компаниас Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлуудад түлш хэмнэх бортого үнэгүй суурилуулж эхэлжээ. Ингэснээр хэрэглээний түлшний 50-60 хувийг хэмнэж, утаагаа зуухан дотроо бүрэн шатаан угаар гаралтыг эрс багасгаж, шаталтын явцад үүссэн утааны эвгүй үнэр байхгүй болох давуу талтай юм. Энгийн зууханд нэг удаагийн хэрэглээний түлшээр 4-6 цаг дулаанаа барьдаг байсан бол бортого хэрэглэснээр 8-12 цаг дулаанаа барьдаг байна.
Бортогыг Сонгинохайрхан дүүргийн X хорооны нутаг дэвсгэрийн уламжлалт зуухтай 68 айлд суурилуулаад байгаа бол тус дүүргийн 28 дугаар хороонд амьдардаг уламжлалт зуухтай айлуудад суурилуулах ажил ид өрнөж байна. Нийтдээ 30000 ширхэг бортого суурилуулахаас Сонгинохайрхан дүүрэгт 12000 ширхэгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.