Үндэсний номын баяр, бичиг соёлын өдрүүд өнөөдрөөс эхэлж байна. 32 дахь жилдээ болж буй номын баярт Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцох юм. Шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэх юм байна. Түүхийн хуудас сөхвөөс номын баярыг тэртээх 1950 онд “Хуучин номын худалдаа” нэртэйгээр анх зохион байгуулж байжээ. Дараа нь 1955 оноос Хүүхдийн номын зах, 1990 оноос “Номын баяр, үзэсгэлэн”, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр” тэмдэглэж байв. Харин өнгөрсөн 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж, номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болон өргөжсөн байна.
Үндэсний бичиг соёлын өдрүүд эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.