Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг эрт илрүүлгийн хүрээнд харьяа 18 хорооны 6-17 насны хүүхдүүдийн амны хөндийн үзлэг, оношилгоо хийж байна. Шүдээ эмчлүүлэхийг хүссэн хүүхдүүд Эрүүл мэндийг дэмжих төвийн (хуучин 2 давхар тоосгон эмнэлэг)-ийн хоёрдугаар давхарт очихыг санууллаа. Танай хүүхдэд шүдний эмч М.Бүжинлхам, сувилагч П.Оюун-Эрдэнэ нар эмчилгээ үйлчилгээ үзүүлэх аж. Өдөр бүр өглөө 8:30-12:30 хооронд 2,6,21,26,33,37,4,18,22 хорооны хүүхдүүдийг үзнэ. Харин өдөр 13:00-16:30 хооронд 27,36,38,5,19,23,29,36,39 хорооны хүүхдүүдийн тус тус үзэж эмчилгээ хийж байна. Хүүхдүүд үзүүлэхээр очихдоо хорооныхоо ӨЭМТ-өөс урилга авч очих аж.
6-17 насныхан шүдээ үзүүлээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.