Уул уурхайн 100 жилийн ойг энэ өдрүүд тэмдэглэж байна. Үүний хүрээнд өнөөдөр“Шангри-Ла” зочид буудалд Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ой энэ жил тохиог тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран зохион байгуулж буй “Уул уурхайн долоо хоног 2022” хурал эхэллээ. Улаанбаатар хотод 2010 оноос хойш түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг 214 аж ахуйн нэгжид олгожээ. Эдгээрээс 151 аж ахуйн нэгж нь сонгинохайрхан дүүрэгт харьяалагдаж байна. 2020 онд тус дүүргийн суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан зургаан шаврын ордыг хаажээ. Одоогоор тус дүүрэгт хайрга, дайрга олборлогч "Авид ноён", "Анд интерест хаан" зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Сонгинохайрхан дүүрэгт ашигт малтмал олборлогч 151 аж ахуйн нэгж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.