Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулиудад физикийн хичээлийн төхөөрөмж тараав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монголдоо хичээлийн хэрэглэгдэхүүн тэр дундаа физикийн сургалтын төхөөрөмж үйлдвэрлээд 10 гаруй жил болж байна. Монгол эрдэмтдийн бүтээсэн физикийн хэрэглэгдэхүүнийг ерөнхий боловсролын сургуулиудад тараалаа. Энэ үеэр төслийн удирдагч МУБИС-ийн Суурь судалгааны төвийн эрхлэгч, академич Б.Жадамбаатай уулзлаа. Тэрбээр хэлэхдээ "2010 оноос эхэлсэн энэхүү төсөл нь хүүхдүүдийг өндөр технологи ашиглан физикийн ухааны хичээлээ илүү үр дүнтэй суралцахад нь туслах зорилготой. Төслийн хүрээнд байгалийн ухааны хичээлийн туршилт, сургалтад ашиглах багаж хэрэгслийг эх орондоо хямд өртгөөр зохион бүтээх ажлыг хэрэгжүүлсэн юм.

Энэ дагуу бид Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран сургалтад ашиглах 5000 мянга гаруй багаж, хэрэгслийг Монголдоо зохион бүтээгээд байна. Бидний хийсэн багажаар сурагч бүр өөрөө туршилт хийж үзэх боломжтой сет багажуудыг багтаасан. Хүүхдүүд Монголдоо бүтээсэн багаж хэрэгслээр сэтгэхүйгээ хөгжүүлж байгалийн ухааны хичээлд сонирхолтой болсноороо ирээдүйд үйлдвэрлэгч орон болох үндэс суурь нь тавигдана" гэлээ.

500 гаруй тонн махыг хэзээ устгах нь тодорхойгүй байна
500 гаруй тонн махыг хэзээ устгах нь тодорхойгүй байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.