Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

500 гаруй тонн махыг хэзээ устгах нь тодорхойгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх, мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын тавиурт хурааж хэвших, хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах үүрэг өгсөн. Мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зургаан сар тутам хамруулахыг анхааруулсан байна.

Түүнчлэн Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллахыг үүрэг болгоод буй. Харин лацадсан 500 гаруй тонн махыг хэзээ устгах хугацааг товлосон зүйл мэргэжлийн хяналт төдийгүй хуулийн байгууллагаас ч гаргаагүй байна. Одоогоор мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа аж. Мөрдөн шалгах ажил дууссаны дараа 500 гаруй тонн махны асуудал шийдэгдэх юм байна.

Улаанбаатар түншлэл үзэсгэлэн яармаг өнөөдөр нээгдэнэ
Улаанбаатар түншлэл үзэсгэлэн яармаг өнөөдөр нээгдэнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.