Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд 2040 он гэхэд хавдрын шалтгаант нас баралт нэмэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Дэлхийн улс орнуудад болон Монгол Улсад хорт хавдрын өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж хавдрын өвчлөл улам нэмэгдэх хандлагатай, эмчилгээний хүлээгдэл тулгамдсан асуудлын нэг байсаар байна. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад 11647 хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өсөн нэмэгдэх тооцоолол гаргажээ.

Хүн амын дунд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ өвчлөлийн тоог сүүлийн хоёр жилээр харахад, 2020 онд 6702, 2021 онд 5981 тус тус бүртгэгдсэн. Зонхилон тохиолдох эхний таван байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд:

  • Элэгний хорт хавдар 32.7%
  • Ходоодны хорт хавдар 16.1%
  • Уушги гуурсан хоолой хорт хавдар 7.5%
  • Улаан хоолой 5.7%
  • Умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлж байна.
Толгойтын уулзварын замын хучилт эхэллээ
Толгойтын уулзварын замын хучилт эхэллээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.