Сисди мед” ХХК нь өөрийн “Sisdi medical wellness” твиттелр хаягаараа улирал солигдон ханиадны вирус биеийн дархлааг дэмжин озонтой дусал хийлгэхийг санал болгосон реклам цацсан. Дэлхий нийт тэр дундаа хүүхдэд хийлгэхийг хориглодог уг үйлчилгээг хийж буй тус байгууллагыг ШӨХТГ-аас шалгахад Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй байжээ. Тус компани нь Зар сурталчилгааны тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийг тус тус зөрчсөн нь тул Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эмчлэх, сувилах, аиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн байна.