Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгийн бирж нээлттэй хувьцаа гаргана

Ангилал
Төрийн үйлчилгээ Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, ТУЗ-ийн дарга Б.Сүх-Очир, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Хөрөнгийн биржийг IPO-жүүлэх ажлын явцтай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг иргэд олон, нийтийн хяналтад шилжүүлэх, үйл ажиллагаа, менежментийг нь сайжруулах, нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх бодлого баримтлаж байгаа. Энэ томоохон зорилтын эхлэл нь Хөрөнгийг биржийг либералчилж, олон улсын стандарт шаардлага хангасан IPO гаргах ажил юм”. Хөрөнгийн биржийг олон нийтэд нээлттэй болгох асуудлыг алдаа дутагдалгүй, төлөвлөсөн цаг хугацаанд нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр дунаа энэ оны арванхоёрдугаар сард багтаан олон улсын стандартад нийцсэн хувьцаа гаргах шаардлагатай гэж анхааруулав.

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно
Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.