Улсын хэмжээнд энэ сарын 22-ны өдрийн байдлаар А-80 автобензиний 50 хоногийн, АИ-92 автобензиний 22 хоногийн, АИ-95 болон ДТ-ний 29 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 16 хоногийн, АИ-95 автобензиний 31 хоногийн, ДТ-ний 40 хоногийн хэвийн нөөцтэй.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 17,096 тн, хангайн бүсэд 5,430 тн, төвийн бүсэд 24,534 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,085 тн. Манай улс он гарсаар нийт 1,336.1 мянган.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 28.2 мянган.тн, АИ-92 автобензин 426.2 мянган.тн, АИ-95/98 автобензин 18.6 мянган.тн, ДТ 679.9 мянган.тн, онгоцны түлш 25.7 мянган.тн, Жет А-1 24.1 мянган.тн, бусад 133.3 мянган.тн байна гэжээ.