БНСУ-ын Засгийн газрын 2023 оны тэтгэлэг зарлагдлаа. Баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах уг хөтөлбөрт хоёр оюутан хамрагдах бөгөөд оюутнуудын хүсэлтийг ирэх сарын 15 хүртэл хүлээн авах аж. Тэтгэлэгт хамрагдах оюутан нь TOPIK 5 түвшин ба түүнээс дээш эсвэл TOEFL 90 оноо, IELTS 6.5-аас дээш оноотой байх ёстой гэнэ.