Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед өөрийн улсад төдийгүй гадаадын бусад улсад илгээн ажиллуулах хэмжээнд бэлтгэх зорилготой яаралтай тусламжийн баг байгуулахаар болжээ. ДЭМБ-аас яаралтай тусламжийн баг байгуулах эхний 5 улсын жагсаалтад Монгол Улсыг оруулжээ. Энэхүү баг нь эрүүл мэндийн салбарын эмч нараас гадна ОБЕГ аврагч нараас бүрдсэн холимог байна. Эрүүл Мэндийн сайдын урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Шон Касей, яаралтай тусламжийн ложистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жан Эрик Ларсен нар болон Норвегийн яаралтай тусламжийн баг эмнэлгийн яаралтай тусламжийн баг байгуулах стратеги төлөвлөлтийн чиглэлээр гурван хоногийн сургалт хийх аж.
.