Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өдрийн цайтай номын сан

Ангилал
Сонгинохайрхан Ажлын байр Төрийн үйлчилгээ Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 14 секунд

Сонгинохайрхан дүүргийн 2,8,15,19 дүгээр хороодод хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх таатай орчин нөхцөлийг хангасан номын сангууд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс "Эрдмийн өргөө" номын сан ихээхэн онцлогтой. “Холт интернэшнл” хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага эрхэлдэг уг номын сан 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Уг номын сан 25-30 хүртэлх хүүхэд хүлээн авах боломжтой бөгөөд жилийн дөрвөн улиралд багачуудыг сурч, боловсрох, хөгжих таатай орчин нөхцөлөөр хангадаг байна. Хүүхдүүд гэрийн даалгавар, хичээлээ давтан ном уншиж, интернэт ашиглах боломжтой. Тус номын сан 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд 62 дугаар сургуулийн цайны газартай гэрээ байгуулж, өглөө, өдрийн ээлжинд номын номд суусан хүүхдүүдийн өдрийн хоол, цайгаар үйлчилдэг байна. Дашрамд, зөвхөн Сонгинохайрхан дүүргийнх гэлтгүй бүх дүүргийн хүүхдүүдэд нээлттэй юм билээ.

Хувийн хэвшлийхнээр хийлгэх ажлын жагсаалт ирэх сард гарна
Хувийн хэвшлийхнээр хийлгэх ажлын жагсаалт ирэх сард гарна
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.