Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оосолдсон гал тэрэгний машинист согтуу байжээ

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 24 секунд

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зүүнбаян-Ханги чиглэлд “Монголиан Транс Ложистик” буюу “Болдтөмөр Ерөө гол” компанийн ачааг ачиж явсан вагон урд шөнө унаж осолдсон. Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн шанд зөрлөг дээр уг осол болсон бөгөөд өнгөрсөн шөнө 23.30 минутад хөдөлж 00.20 цагт ийм осол гарсан аж. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт " Цуваанд 17 вагон явж байснаас 14 нь төмөр замын рейс төмөр, гурван вагонд төмөр бетон, дэр ачсан байна. Тэдгээр ачаа нь Ханги-Мандалын төмөр замд хэрэглэгдэх ачаа байсан. Энэ удаагийн осол бол “Монголиан Транс Ложистик” компанийн хариуцлагагүй ажилчдын буруугаас боллоо. Замын чанарт ямар нэг асуудал байхгүй. Уг вагонд гурван хүн явсан, хүний амь нас эрсдээгүй. Урьдчилсан байдлаар уг вагон нь хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байж болзошгүй гэгдээд байна. Дээрээс нь вагоны хоёр машинистаас нэг бүхэл илүүтэй согтолтын зэрэг тогтоогдсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа" гэлээ.

Сансрын долоо хоногоор од гаригийг дурандуулна
Сансрын долоо хоногоор од гаригийг дурандуулна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.