Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн П.Анужин НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль ерөнхий боловсролын сургуулийн байршил, өмчийн хэлбэр, өрхийн орлого, эрүүл мэнд, иргэншлийн ялгаатай байдлаас үл хамааран суралцагчдад үдийн хоолны үйлчилгээг тэгш хүргэж, тэдний эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх, өсөлт бойжилт, суралцах идэвхийг дэмжих, сургалтын чанарыг дээшлүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих зэрэг чухал ач холбогдолтой гэдгийг Байнгын хорооны дарга тодотгосон. Энэхүү хуулийн хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт боловсруулах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа дурдаад, тус ажлын хэсгийн шаргуу ажилласаны үр дүн гарч нэг хүүхдийн үдийн хоолонд 900 төгрөг зарцуулдаг байсныг 1500 төгрөг болгон нэмэгдүүлж чадсан, цаашид дотуур байранд амьдарч байгаа сурагчдын өдрийн хоолны зардлыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаагаа илэрхийллээ. Цаашид хүүхдийн эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарч ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийллээ хэмээн

Дотоодын төмс, улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангана
Дотоодын төмс, улаанбуудайн хэрэгцээг 100 хувь хангана
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.