Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуурамч виз гаргаж буй үйлдлээс болгоомжлохыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын Засгийн газрын албан ёсны визийн цахим хуудас (www.visa.go.kr) –г хууль бусаар хуулбарлан иргэдийг залилаж байгаа хэрэг гарч байна. Уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж хувийн мэдээллийг нь авч байгаа аж. Иймд хууль бус "виз зуучлагч"-аас болж Монгол иргэд эд мөнгөний хохирол амсахгүй байхыг хүсэж байна. Түүнчлэн, визтэй холбоотой хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсье" гэж БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас анхаарууллаа.

Англи хэлний үнэ төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ
Англи хэлний үнэ төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.