Цар тахлаас шалтгаалсан боловсролын хоцрогдлыг нөхөх, боловсролын хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах, тойргийнхоо хүүхэд залууст англи хэл сурахыг хүссэн хүмүүст зориулж, англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулж явуулж эхэлжээ. Өдгөө 300 гаруй залуус хамрагдаад байгаа сургалтыг мэргэжлийн англи хэлний Америк багштайгаар бүх насныханд зориулан үнэ төлбөргүйгээр дахин явуулах гэж байна. Дашрамд, эл сургалтыг ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нарын дэмжлэгээр хэрэгжиж байгаа төсөл юм байна.
Англи хэлний үнэ төлбөргүй сургалтын бүртгэл эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.