Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран 27 дахь жилдээ шалгаруулж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Түүнчлэн Олон улсын Ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан “Алтан намар-ахмад тариаланч" уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй. Энэ хүрээнд шалгарсан Нийслэлийн тэргүүний тариаланч есөн ахмадыг “Алтан түрүү” өргөмжлөл, Нийслэлийн Ахмадын хорооны хүндэт тэмдгээр шагналаа.
Нийслэлийн тэргүүний өрхөөр
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн В.Ванчинням
- Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Б.Эрдэнэбат
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Н.Батнасан
- Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн Г.Шаравням
- Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэн А.Гомбо-Очир
- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Х.Сүрэнжав
- Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ж.Гүндсамба
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Т.Энхгэрэл
- Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ч.Гантөмөрийн гэр бүл тодорлоо.
Нийслэлийн тэргүүний тариаланч ахмадаар
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Т.Батбаатар
- Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ц.Банзар
- Багахангай дүүргийн иргэн Б.Соль
- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Ч.Нямаа
- Багануур дүүргийн иргэн В.Хашхүү
- Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ш.Раднаабазар
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэн Ч.Тангад
- Налайх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Оюунгэрэл
- Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Х.Намхай нар шалгарсан юм.