Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Япон сурагчдын гэрэл зургийн үзэсгэлэн гарна

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
1 минут 14 секунд

Монгол Улсын Соёлын Яам, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр хоёр улсын сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж, “Гэрэлт Ертөнц-0.5 секундийн зун” кино үзвэрийн нээлт болон бусад соёлын арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн өнөөдөр 11:00 цагаас Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийж, энэ сарын 14-н хүртэл дэлгэгдэх юм.

Oneness гэрэл зургийн үзэсгэлэнд Япон Улсаас

  • Хоккайдо мужийн Хигашикава хотын дунд сургууль
  • Мияаги мужийн Широиши техникийн ахлах сургууль

Монгол Улсаас

  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль
  • Шинэ эхлэл сургууль
  • Олонлог академи сургууль
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургууль
  • Монгол-Оросын хамтарсан сургууль
  • Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургууль
  • Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын Дарын цогцолбор сургуулийн сурагчид бүтээлээрээ оролцох юм.

Хигашикава хотын тухайд Олон улсын хүүхдийн “Хигашикава” фото зургийн фестиваль, уралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд сүүлийн гурван жилд монгол хүүхдүүд амжилт гаргаж, тэргүүн байруудыг хүртээд байгаа юм.

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөг хожино
51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөг хожино
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.