"Жүжиг мэт амьдралд- Амьдарч буй мэт жүжиглэсээр орших" хэмээн өгүүлэх "Бүсгүйн зурвас" нийгмийн драмын жүжиг энэ сарын 7,8,9-нд тоглогдох гэж байна. Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Ярилцлага" зохиолоор УДЭТ-ын тайзнаа тавигдаж байсан эл жүжгийг энэ удаад Төрийн соёрхолт, Урлагын гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар Архайн дүрд Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Итгэлд-Б. Золзаяа, Туяад- Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Урнаа нарын 10 гаруй уран бүтээлчид оролцон тоглох гэнэ. Жүжигт хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэнэ, хайр сэтгэл, итгэл үнэмшил хийгээд өнөө цагийн нийгмийн ил далд орших олон асуудлыг хөнддөг. НУУЦ ба ҮНЭН хаана байсныг жүжгийн өрнөлөөс тольдоорой...
“Бүсгүйн зурвас“ дахин задарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.