Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Томуугийн өвчлөлийн үед нэг ч хүүхдийг газарт хэвтүүлэхгүй

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 55 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ээлжит шуурхай хийжээ.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2023 оны төсвийн төсөлд эрүүл мэндийн салбар нэг их наяд 481 тэрбум төгрөгийг тусгуулсан. 2021 онд ковидын тусламж, үйлчилгээнд 560 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2022 онд ковидын тусламж, үйлчилгээнд ЭМД-ийн сангаас 360 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. ЭМД-ын сан 705 оношийн бүлгээр санхүүжилтийг олгодог бөгөөд тус санхүүжилтийг олгоход тухайн оношийн бүлэгт эм, эмнэлгийн хэрэгслийн материал, байгууллагын урсгал зардал, цалин гэх мэт бүх зарцуулалт ордог. Тиймээс 2023 оны төсөвт суусан нэг их наяд 481 тэрбум төгрөг нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бусад ажлыг хийхэд хангалттай гэж үзэж байна. 2022 онд ЭМД-ын биелэлтийг 200 тэрбумаар давуулан биелүүлсэн амжилттай ажилласныг онцоллоо. Үүнээс гадна иргэдээс эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажилчдын харилцаа, хандлагын талаар гомдол санал ихээр ирж байна. Тиймээс бүх шатлалын эмнэлгүүд анхаарч, сургалт хийж, байгууллын дотоод соёлыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа хангах ялангуяа НЭМГ-т орны зохицуулалтыг маш сайн хийж, нэг ч хүүхдийг коридорт авахгүй байх чиглэл өглөө. Мөн ХӨСҮТ-д энэ жилээс томуу, томуу төст өвчнийг эмчлэх ор гаргахыг сануулав.

Виртуал үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 6 компанид өглөө
Виртуал үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 6 компанид өглөө
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.