Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Виртуал үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 6 компанид өглөө

Ангилал
Ажлын байр Төрийн үйлчилгээ Бизнес
Огноо
Унших
2 минут 7 секунд

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж уг хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын хүрээнд хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээдүүд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар хуулийн хугацаанд хүсэлтээ гаргасан нийт 10 компанийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ удаа хуралдаанаар зургаан компани буюу “Нэйшнал трэйшир бит секьюрити”, “Икс Мета”, “Комплекс Дижитал Экосистем”, “Чойжин Алтекс”, “Зоос Дижитал Эксчэйнж”, “Корэкс” зэрэг ХХК хууль, журамд заасан нөхцөл шаардлагыг хангасан тул виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэлээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж холбогдох үйлчилгээг үзүүлэхээр хуульчлагдсан. Хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Дижитал Эксчэйнж Монголиа”, “Ай Дакс”, “Койн Хаб” зэрэг гурван компанийг тус тус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт 9 компаниар дамжиж өнөөдрийн байдлаар аливаа виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, арилжаалах боломжтой болж байна. Харин хуульд заасан хуулийн хугацаанд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй компаниудын хувьд дээрх төрлийн үйл ажиллагаа дуусгавар болсон бөгөөд хэрэв виртуал хөрөнгийн үйлчилгээг Хороонд бүртгэлгүй эрхэлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх нөхцөл үүсэх юм.

Сонгиночуудын хүлээсэн спорт цогцолбор хаачив
Сонгиночуудын хүлээсэн спорт цогцолбор хаачив
 
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Төв цэвэрлэхийн таагүй үнэр 2030 онд ч та биднийг тавьгүйтүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.