Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энгийн зуухтай 6000 өрхөд бортого суурилуулаад байна

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
0 минут 58 секунд

“Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд Үйлчлэх төвөөс Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын айлуудад түлш хэмнэх бортого суурилуулах ажлыг эхлүүлсэн. Уламжлалт зуухтай айлуудад үнэ төлбөргүй суурилуулж өгч байгаа. Өнөөгийн байдлаар бортогыг 16671 өрхөд суурилуулахаас 6000 өрхөд суурилуулжээ. Бортого суурилуулснаар хэрэглээний түлшний 50-60 хувийг хэмнэж, утаагаа зуухан дотроо бүрэн шатаан угаар гаралтыг эрс багасгаж, шаталтын явцад үүссэн утааны эвгүй үнэр байхгүй болох давуу талтай юм. Энгийн зууханд нэг удаагийн хэрэглээний түлшээр 4-6 цаг дулаанаа барьдаг байсан бол бортого хэрэглэснээр 8-12 цаг дулаанаа барих боломж бүрдддэг аж. Нийтдээ 30000 ширхэг бортого суурилуулахаас Сонгинохайрхан дүүрэгт 12000 ширхэгийг хэрэглээнд нэвтрүүлэх юм.

Ө.Ариунзаяа : Угаарын хийн төхөөрөмжөө 25,35 мянгаар зарсан тохиолдол гарсан
Ө.Ариунзаяа : Угаарын хийн төхөөрөмжөө 25,35 мянгаар зарсан тохиолдол гарсан
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.