НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалыг хүлээн авч уулзжээ. Хакухо М.Даваажаргал “...Дөрвөн жилийн дараа Монгол нутагтаа ирлээ. Эх орондоо ирэхэд сэтгэл дүүрэн байж, маш их огшож байна. Хоёр орны соёлын элчийн хувьд цаашдын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьж байна” гэсэн юм. Тэрбээр мөн өөрийн аав, Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат агсны алдрыг мөнхжүүлэх гэрэлт хөшөөг хотод, тэр дундаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулах зорилгоо НИТХ-ын даргад танилцуулсан юм. Их аваргын алдар цууг мөнхжүүлэхэд нийслэлийн иргэд бид баяртай байх бөгөөд бүх талаар дэмжин ажиллана гэжээ.
Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин асан Ж.Мөнхбатын хөшөө сүндэрлэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.