Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооныхон ахмадын баярыг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт 450 гаруй ахмад настан оролцсон байна. УИХ-ын гишүүн, хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар ахмад настнуудад баяр хүргэж, гурван сая төгрөгийн өртөг бүхий "Ymaha" хөгжим болон бусад дагалдах хэрэгсэл хорооны ахмадын зөвлөлд бэлэглэжээ. Мөн иргэдийн хурлын төлөөлөгч С.Мөнхбат 50 ахмадад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
32 дугаар хороо ахмадуудын өдөрлөг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.