Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх асран хамгаалагчдыг хамруулсан “Нийгмийн оролцоог дэмжье" арга хэмжээ “Төгөл” сувилалд боллоо. Сонгинохайрхан дүүрэгт 9637 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1012 гаруй хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдийн ард мөн тооноос илүү эцэг, эхчүүдэд нийгмийн олон асуудал тулгамддаг. Тиймээс тэдэнд тулгардаг нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхээр үе шаттайгаар олон ажлыг эхлүүлсэн тухайгаа Засаг дарга Н.Алтаншагай хэлэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийг 43 хороо тус бүрт шинээр байгуулсан бөгөөд тэдгээр иргэнийн төлөөллөөр дамжуулан нийгмийн асуудлыг шийдвэрлэхээ тэрбээр амлажээ. Арга хэмжээнд оролцсон эцэг, эх асран хамгаалагчид
- Уулын явган алхалт,
- Бүлгийн зохион байгуулалтад орж өртөөчлөн хууль, эрх зүйн зөвлөгөө
- Эрүүл мэндийн зөвлөгөө,
- Гэрийн асаргааны талаарх зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн албан хаагчдаас авлаа.