Сонгинохайрхан дүүргийн лаборатори 12 дугаар сургуулийн барилгыг нураахаар болж, "Мандах" дээд сургуулийн байранд хичээллэж буй. Гэтэл "Мандах" дээд сургуулийн барилга нь ерөнхий боловсролын сургуулийн бус стандартаар баригдсан тул хүүхдүүд агааргүйдэхээс эхлээд бэрхшээл тулгарч буй талаар өнөөдөр эцэг, эхчүүд хэлж байгаа юм. Тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өнөөдөр сургуулийн гаднах талбайд жагсах болсноо мэдэгдээд байна. "Мандах" дээд сургуулийн барилга нь зориулалтын биеийн тамирын заалгүй бөгөөд хажуугийн автозамд хурд сааруулагчгүй тул хүүхдүүд машинд мөргүүлэх тохиолдол гарч байгаа талаар эцэг, эхчүүд санаа бодлоо илэрхийлэхээр болжээ. Иймээс хуучин сургуулийн барилгыг нь хурдан барьж өгөхийг холбогдох мэргэжлийн хүмүүсээс шаардах аж.
12 сургуулийн гадна эцэг эхчүүд жагсана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.