Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2022 оны 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийг Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлж, “Шуурхай штаб” байгуулахаар болжээ. Түүнчлэн сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хяналт, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь гарган ажиллах аж. Эрсдэл бүхий айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулах юм. Түүнчлэн авто тээврийн шалган бүртгэх товчоо болон маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байх, хяналт шалгалтыг тогтмол явуулах юм.