Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдсөн бөгөөд өчигдөр М1 ангиллын -120 кг-ын жинд Б.Үүрцайх суултын төрөлд 205 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж хүрэл медаль хүртсэн бол таталтын төрөлд 200 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэв. Тэрбээр гурван төрөлд хүрэл медаль хүртээд зогсохгүй нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэллээ. Энэ удаагийн тэмцээнээс Монголын гурван тамирчин бүгд медаль хүртлээ.
Б.Үүрцайх ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.