Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вагоны тасалбарын үнэ нэмэгдэж магадгүй

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 15 секунд

"Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс ирүүлсэн зарим үнэ тарифыг нэмэх хүсэлтээ ШӨХТГ-т ирүүлжээ. Тус нийгэмлэгээс зэс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, жонш, экспортын нүүрс гэсэн 4 ачаа тээврийн бүлэг болон 2017 оноос хойш өөрчлөлт хийгдээгүй зорчигч тээврийн үнэ тарифыг зохист түвшинд аваачин алдагдлыг бууруулах зорилгоор тус тус индексжүүлэх хүсэлт ирүүлсэн байна. Уг хүсэлтийн дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж тус заасныг үндэслэн ШӨХТГ-аас ачаа тээвэрлэлтийн үнийн өөрчлөлтийн судалгааг хийжээ. Судалгааны дүнг ШӨХТГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлүүлэхээр тогтлоо. Ингэхдээ нийгэм, эдийн засагт шууд нөлөөлөхгүй, иргэдийн амьжиргааны түвшинд хүндрэл учруулахгүй байх зорилгоор экспортын зарим бүлэг ачаа тээврийн болон зорчигч тээврийн үнэ тарифыг индексжүүлэн нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Улаанбаатар 12 хэм дулаан
Улаанбаатар 12 хэм дулаан
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.