Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шинэ зам тавих ажил олон жил яригдсан. Иргэд ч тус замыг хүлээсээр өнөөдрийг хүрчээ. Харин уг замын хучилтын ажил эхэлсэн талаарх мэдээллийг тус хорооны наймдугаар хэсгийн ахлагч С.Уянга өглөө. Тэрбээр "Олон жил хүсэж хүлээсэн Шонхор дэлгүүрээс сургууль хүртэлх 2.6км хатуу хучилттай авто замын ажил эхэллээ. Энэ жил хөрс хуулалт хийж дайрган хучилт болон газар чөлөөлөлтийн ажил хийгдэх бололтой. Ажлыг эхлүүлэхэд тусласан УИХ гишүүн хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нарт талархал илэрхийлж байна" хэмээсэн юм.
32 дугаар хорооны олон жил дуншсан замын хучилтын ажил эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.