Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний өгөх өдрөөр эрүүл мэндийн сэтгүүлчид цусаа хандивлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны гишүүд үндэсний өгөх өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвд сургалтад хамрагдаж, цусаа хандивлалаа. Манай улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж буй талаар тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр онцолсон юм. Тэрбээр “Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгдэхийн хэрээр цусны хэрэгцээ өсөж буй. Тиймээс манай байгууллага 2035 он хүртэл стратеги боловсруулсан. 2035 он гэхэд цусны нөөцийг сайжруулах, цус цуглуулах төвийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын цус сэлбэлт судлалын төв олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж чаддаг болсон. Одоогоор олон улсын цус цуглуулах төв, Азийн цус цуглуулах төвийн гишүүн байгууллага болоод байгаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн нэг тулгамдсан асуудал нь боловсон хүчний хүрэлцээ хангамж, цалин хангамж. Төсөвт захирагдаж үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас цалинг нэмэгдүүлэх боломж хомс байна” хэмээн ярилаа.

Сүүлийн жилүүдэд хоёр болон гуравдугаар бүлгийн цусны хэрэгцээ илүү нэмэгдсэн байна. Энэ нь ийм төрлийн бүлгийн цустай хүмүүсийн өвчлөл элбэг байгаатай холбоотой байх гэдгийг тэрбээр мөн хэлж байлаа. Тус төв жилд цуглуулах цусны нөөцөө өнөөдрийн байдлаар бүрдүүлчихээд байгаа аж. Одоогоор 27300 нэгж цус цуглуулжээ.

Гадаад паспортын цээж зургаа улсын бүртгэлийн цахим хуудаст цахимаар илгээж болно
Гадаад паспортын цээж зургаа улсын бүртгэлийн цахим хуудаст цахимаар илгээж болно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.