Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад паспортын цээж зургаа улсын бүртгэлийн цахим хуудаст цахимаар илгээж болно

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 0 секунд

Гадаад паспорт авах хүсэлт гаргасан Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэн өөрийн биеэр, өөрт хамгийн ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандаж, биеийн давхцахгүй үйлдлийн бүртгэлийг уншуулснаар захиалгаа бүртгүүлэх боломжтой.

Мөн 16-аас доош насны иргэний хувьд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан захиалга өгөх бөгөөд энэ тохиолдолд хүүхэд биечлэн ирсэн бол зургийг авч, ирэх боломжгүй тохиолдолд цээж зургийг цахим хэлбэрээр улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудаст илгээх боломжтой боллоо.

Тодруулбал, photo.burtgel.gov.mn хаягаар, эсвэл улсын бүртгэлийн цахим машин буюу киоск машиныг ашиглан стандартын шаардлага хангасан цээж зургаа цахимаар илгээж, гадаад паспортын захиалгаа өгөх боломжтой.

зураг

Сөүлийн шахцалдаанд амиа алдагсдын тоо 154 хүрч, Өмнөд Солонгос даяар гашуудал зарлалаа
Сөүлийн шахцалдаанд амиа алдагсдын тоо 154 хүрч, Өмнөд Солонгос даяар гашуудал зарлалаа
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.