Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баку-2022” их дуулгад Монголын 18 жүдоч барилдана

Ангилал
Энтертаймент
Огноо
Унших
0 минут 57 секунд

Жүдо бөхийн их дуулга тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо арваннэгдүгээр сарын 4-6-ны хооронд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаярын удирдлага дор нийт 18 тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Гончигсүрэн нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 57 кг-д Г.Мөнхтуяа, 63 кг-д С.Лхагвадулам, Д.Есүй, 70 кг-д Ц.Мөнгөнтуяа, Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн нар хүч үзэх юм.

Ташрамд дурдахад тус тэмцээнд 62 орны 386 (эрэгтэй 218, эмэгтэй 168) тамирчин өрсөлдөнө.

Үндэсний өгөх өдрөөр эрүүл мэндийн сэтгүүлчид цусаа хандивлав
Үндэсний өгөх өдрөөр эрүүл мэндийн сэтгүүлчид цусаа хандивлав
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.