Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/614 дүгээр захирамжаар “Ёс зүйн зөрчилгүй хамт олон” аяны хүрээнд Ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуульд “Бангладеш улсын эцэг, эхийн зөвлөлийн тэргүүн туршлага”-ыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газрын УССГХ-ийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, Авлигатай тэмцэх газрын УССГХ-ийн ахлах ажилтан, комиссар М.Жамъянчойжил болон комиссар С.Янжинлхам нар хүрэлцэн ирж шударга, ил тод байдал, хувь хүний ёс зүйн талаар илтгэл хэлэлцүүллээ.
Мөн Ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн хамт олон “Бангладеш улсын тэргүүн туршлагийн талаар”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшил болон эцэг эхийн оролцоо”, “Хариуцлагатай ээжүүд бүлгэмийн талаар” бүлгэмийн үйл ажиллагааны тухай танилцуулга, тэргүүн туршлага, ололт амжилт, хүрсэн үр дүнгийн талаар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
“Бангладеш улсын эцэг, эхийн зөвлөлийн тэргүүн туршлага”-ыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд туршлага судлах, өөрийн сургуульд нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 62, Лаборатори Ирээдүй цогцолбор сургууль, Өнөр цогцолбор сургуулийн удирдах албан тушаалтан, багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл болон “Хариуцлагатай ээжүүдийн бүлгэм”-ийн гишүүд хамрагдлаа.