Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны багачуул цэцэрлэгт явах боломжтой болжээ. Алслагдсан тус хороонд хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн асуудал олон жил яригдсан бөгөөд Баруунсалаанд байрлах 185 дугаар цэцэрлэгийн удирдлагууд хүртээмжээ нэмэх үүднээс гэр цэцэрлэгт хүүхдүүдээ авч байсан аж. Тэгвэл өнөөдөр тус цэцэрлэгийн буйран дээр 150 ортойгоор шинэ цэцэрлэгээ нээж, эзэд нь төвхнөжээ. Тус цэцэрлэгийг сайн санаат хүмүүсийн дэмжээр 100 хувь хандиваар барьж, улсад хүлээлгэн өгчээ. Дашрамд, ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нарын санаачилгаар ийнхүү үүдээ нээжээ.