Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 1-3 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

2022 оны 11-р сарын 07-ны цаг агаарын төлөв

Хур тунадас: Шөнөдөө бүх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшинэ. Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэнд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -9...-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -4...-9 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө +1+3 градус дулаан байна.

Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.