Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ирэх жил хийхээр төлөвлөж байгаа явган болон дугуйн зам, ногоон байгууламжийн талаарх мэдээллийг нь сонслоо.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд 64 байршилд чөлөөлөх шаардлагатай 1559 гарааж байснаас энэ жил 1234-ийг чөлөөлж, эхнээс нь явган болон дугуйн зам тавиад эхэлжээ. Харин Хан-Уул дүүргийн удирдлагууд Эко коридор байгуулахаар төлөвлөснөө танилцуулав.