Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Монгол Улсад чихрийн шижин өвчний тархалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодод инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй аж. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд цусанд хуримтлагддаг бөгөөд судас нарийсах, хатуурах гол шалтгаан болдог. Иймд чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Чихрийн шижин гэж юу вэ?

Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм.

Чихрийн шижин өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • Ойр ойрхон шээс хүрэх
  • Ам ихээр цангах
  • Нүд бүрэлзэх
  • Хэт ядрах
  • Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох
  • Хараа муудах
  • Нойронд муу болох
  • Арьс загатнах

Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх:

  • Эрүүл хооллох, сахарын агууламж ихтэй хүнс, чихэрлэг ундаанаас татгалзах
  • Хоолны хэмжээг зохистой тохируулах
  • Тогтмол дасгал хийх- өдөрт 30 минутаар 7 хоногийн 5 өдөр
  • Хоолондоо аль болох амтлагч хэрэглэхгүй байх
  • Биеийн жингээ зохистой хэмжээнд хадгалах
  • Мэргэжлийн эмчид тогтмол хянуулах
  • Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянаж, цусны даралт, холестеролын хэмжээг анхаарах

Чихрийн шижингийн оношилгоо

Чихрийн шижингийн шинжилгээний зорилго нь цусан дахь сахарын түвшинг тодорхойлж чихрийн шижин, сахарын түвшинг хянах, хүндрэлийг илрүүлэх, хянах зорилготой. Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрч байгаа бол чихрийн шижингийн эрсдэлээ энд дарж цахим асуумж бөглөж мэдэх боломжтой.

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгнө
Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгнө
 
Маргааш өглөө амьд л байгаасай
Маргааш өглөө амьд л байгаасай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.