Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран холбооны гишүүн болон чөлөөт гэрэл зурагчдын 50 бүтээлээс бүрдэх “Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна. Монгол Улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ороод байна. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам нэмэгдүүлж, хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрчим, хамрах газар нутгийн хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлж байна. Үзэсгэлэн Монголын театрын музейд энэ сарын 19-нийг дуустал гарна.
Уур амьсгалын өөрчлөлтийг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэн нээгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.